• Албан ёсны цахим хуудас
"Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг зохион байгуулагдлаа
Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг өнөөдөр аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Өдөрлөг Арвайхээр суманд иргэд олноор үйлчлүүлдэг БОЭТ, төв зах, 10 дугаар багийн “Шинэ өглөө” дэлгүүрийн болон 9 дүгээр багийн “Энх тал” дэлгүүрийн гадна талбайд тус тус зохион байгуулагдан, төрийн 12 байгууллагын 48 албан хаагч, 27 төрлийн хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг 200 гаруй иргэнд өгч, 8 иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. Энэ удаагийн өдөрлөгөөр иргэд дараах асуудлуудаар ханджээ. Үүнд: Хүүхдийн тэтгэвэр, тэтгэмж; Тоон гарын үсэг; Иргэний бүртгэл; Сайн дурын нийгмийн даатгал; Эрүүл мэндийн даатгал; Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, өвлүүлэх, шилжүүлэх зэрэг асуудлуудад зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

 

2023-05-02 14:31:02