Оёдлын салбарын кластер – 20000 төсөл хэрэгжинэ.
Оёдлын Салбарын Кластер – 20000 төслийн танилцуулга, талуудын уулзалт боллоо. Тус уулзалтаар Аймгийн ХХААГ, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн оёмол бүтээгдэхүүний ангийн суралцагчид, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа эрхлэдэг оёдолчид оролцлоо. Хамтын ажиллагааг түшиглэн оёдлын салбарыг шинэ түвшинд гаргах, хамтарч нэгдэж ажиллах хэрэгцээ байгааг талууд хэлэлцсэн юм. Төслийг “Монголын Ногоон Хөгжил Үйлдвэр Худалдааны Хамтын Зөвлөл” ТББ нь Оёдлын салбарын кластерийн зөв орчныг Монгол улсад нутагшуулахаар Оёдлын Салбарын Кластер – 20000 төслийг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжүүлж ажиллаж байгаа юм.
Өвөрхангай аймагт Оёдлын Салбарын Кластер -20000 төслийн хүрээнд тус аймгийн импортыг орлох экспортыг дэмжих бүтээгдэхүүн гаргах, аймгийн дотоодын бүх төрлийн оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг аймаг дотроо үйлдвэрлэж хангах үйлдвэрлэл худалдааны зөв орчинг бүрдүүлж кластерийн бүтэц зарчимд тулгуурласан орчин үеийн техник технологи дээр суурилсан олон зуун ажлын байрыг бий болгосон иж бүрэн Оёдлын кластер төвийг Өвөрхангай аймагтай хамтран бий болгох тал дээр хамтран ажиллах юм.
1. Оёдлын кластер дэд төв байгуулагдсанаар Өвөрхангай аймаг дотроо өөрийн аймгийн оёмол бүтээгдэхүүний бүхий л хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж шийдэх орчин үеийн техник технологи үйлдвэрлэлийн шугам, даавуу туслах материалын худалдааны төв зэрэг иж бүрэн цогцоор нь шийдсэн төв юм.
2. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дүрэмт хувцас, оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг статистик судалгаан дээр үндэслэн оёдлын салбарын дэд төвөөр үйлдвэрлэх ажлыг зохион байгуулна.
3. Өвөрхангай аймагт даавуу туслах материалын төвийг бий болгосноор бүхий л салбарын захиалга авах, гэрээ хийх бүрэн нөхцөл бүрдүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
4. Өвөрхангай аймагт Оёдлын салбарын кластер дэд төвийн үйл ажиллагааг худалдааны байгууллагуудтай холбож үйлдвэр худалдааны хамтын нягт уялдааг бий болгох зорилготой юм.
2023-05-22 16:04:23