ДАЙРГЫН ГОЛ ДАГУУ 13 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэлээ.
Уг ажилд хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 5 хоногийн хугацаанд ажлын байраар ханган ажиллуулж, нийт 13 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэн ажиллав.
Байгальд ул мөргүй аялж, амарцгаая!!!
Онги-Таац голын сав газрын захиргаа
2023-07-21 11:51:47