• Албан ёсны цахим хуудас
Болзолт уралдааны ЗАР

 

 

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тариалан эрхлэгчдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр дүнг дээшлүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад уралдааны зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ
Орон нутагт чанар, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэнийг хамруулна.

ҮҮНД
1. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
2. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЦЕХ
3. ШИЛДЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ гэсэн 3 төрлөөр шалгаруулна.

ДҮГНЭХ ЖУРАМ
Болзолт уралдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд сумынхаа Хөдөө аж ахуйн тасагт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэн 11 дүгээр сарын 01-ны дотор өгнө.

НИЙТ ШАГНАЛЫН САН 5.000.000 ТӨГРӨГ

Уралдаантай холбоотой мэдээллийг тухай сумын хөдөө аж ахуйн тасаг болон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар Нутгийн удирдлагын ордон 401 тоот өрөөнөөс авна уу.
 

Утас: 8852-4958 



        
    	    
       <div style= 2023-07-28 19:09:48