Нарийнтээл сумын “Их Булангийн ам” хэмээх газарт 11745.6 м.куб ус бүхий хөв цөөрмийг байгуулж, ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. “Усны барилга” ХХК-иас 1.13 га газарт гүйцэтгэж буй уг хөвийн боомтын урт 83,8 метр, өндөр нь 4,23 метр, хярын өргөн 4 метр бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129,5 см байдаг бөгөөд хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог аж. Мөн хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулжээ.
Хөв цөөрмийг байгуулахад улсын болон орон нутгийн төсвөөс 390 гаруй сая төгрөгийг зарцуулсан ба ажлын гүйцэтгэлд Онги, таац голын сав газрын захиргаанаас тогтмол хяналт тавьж байна.