• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 100 ГАРУЙ АВТОМАШИН ТӨРИЙН АЛБАНЫ УЛСЫН ДУГААРТАЙ БОЛНО

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд зөвхөн төрийн байгууллагад бүртгэлтэй суудлын машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно.

Өвөрхангай аймагт 23 мянга 600 гаруй автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 100 гаруй нь төрийн албанд ашиглаж байгаа юм.

Одоогийн байдлаар 17 суудлын автомашин төрийн албаны цэнхэр дэвсгэртэй улсын дугаараа авчээ. Үлдсэн тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг солих ажлыг 14 хоногийн хугацаанд бүрэн дуусгахыг аймгийн Автотээврийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Ингэснээр засвар, үйлчилгээ, шатахууны урсгал зардал багасах давуу талтай.

2023-10-31 15:17:07