• Албан ёсны цахим хуудас
Дулаан үйлдвэрлэгч байгууллагын удирдлага, ажилтнуудад хөдөлмөр аюулгүйн байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгууллаа

Аймгийн Хөдөлмөр аюулгүйн байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс Монголын Эрчим хүчний зохицуулах хороо, салбар зөвлөлтэй хамтран дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын ажилтнуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, даралтад сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.

Сургалтад ажил олгогч аймгийн 31 байгууллагын удирдлага, менежер, ХАБЭА хариуцсан ажилтан болон орон нутгийн холбогдох мэргэжилтэн нийт 60 хүн хамрагдлаа.

Сургалтаар:

  •  Эрчим хүчний талаар аймгаас баримталж буй бодлого чиглэл, анхаарах зарим зүйл,
  •  Эрчим хүчний тухай хууль,
  •  Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль,
  •  Дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрлийн зохицуулалт,
  •  Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал,
  •  Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н хууль тогтоомж, багц хичээл,
  •  ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, манлайллын оролцоо, ёс зүй, хандлага,
  •  Ажлын байран дахь эрсдэл, гал түймэр, шалтгаан, гал унтраагуур ашиглах заавар,
  •  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөл,
  •  Даралтад савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм

зэрэг сэдвүүдээр шинэ мэдээ мэдээлэл өгч, арга зүйгээр ханган, чадавхжуулж, гэрчилгээ олгосон юм.

2023-10-20 16:37:28