Өвөрхангай аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах аймгийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллана
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар 21 аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудтай цахимаар хурлыг зохион байгуулж, "Өвөлжилт, хаваржилтыг даван туулах бэлэн байдлыг хангах" чиглэлээр аймаг тус бүр өөрийн байгаль, газарзүйн онцлогт тохирсон эрсдэлгүй, хохирол багатай даван туулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулж, танилцуулахыг үүрэг болгосон юм.
Уг үүрэг чиглэлийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/687 тоот захирамжаар Өвөрхангай аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдан, аймгийн төлөвлөгөөг боловсруулах хурлаа зохион байгуулав.
2023-11-19 11:10:40