ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Аймаг дахь хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланг Хүний эрхийг хангах Үндэсний хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу боловсруулан, Хүний эрхийг хангах үндэсний хороонд хүргүүлсэн.
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 05 дугаар “Орон нутагт дахь хүний эрхийн тайланд үнэлгээ хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд батлагдсан хуваарийн дагуу тайланг өнөөдөр цахимаар хэлэлцүүллээ.
Тайлангийн илтгэлийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн таницуулж, хэлтэс, агентлагын удидлагууд, мэргэжилтгүүд хариуцаж буй асуудлын хүрээнд шаардлагатай нэмэлт мэдээллийг өгч оролцов.
Үнэлэгээний багийн гишүүдээс аймгийн тайлангийн чанар, үр дүнг хэлэлцэн үр дүнтэй хийгдсэн ажлуудыг сайшааж, цаашид анхаарах ажлуудад санал, зөвлөмж өглөө.
2024-01-26 17:14:17