Аймгийн хэмжээнд 2024 онд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ИТХурлаар хэлэлцэн 23/04 дүгээр тогтоолоор баталсан.
Аймгийн хэмжээнд 2024 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн дагуу
97.39 га газрыг 1272 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр,
79.63 га газрыг 342 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр,
32.52 га газрыг 31 иргэн, аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар,
61.87 га газрыг 43 иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар дуудлага худалдаагаар,
21.95 га газрыг 15 иргэн, аж ахуйн нэгжид нийтийн орон сууцны зориулалтаар дуудлага худалдаагаар,
0.3 га газрыг 7 иргэн, аж ахуйн нэгжид холбоо мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар дуудлага худалдаагаар,
2.02 га газрыг 7 иргэн, аж ахуйн нэгжид шатахуун түгээх станцын зориулалтаар дуудлага худалдаагаар,
422.5 га газрыг 162 иргэн,
аж ахуйн нэгжид газар тариалангийн зориулалтаар өргөдлийн дагуу болон дуудлага худалдаагаар, 20.97 га газрыг 15 иргэн, аж ахуйн нэгжид амралтын газар, аялал жуулчлалын баазын зориулалтаар дуудлага худалдаагаар тус тус эзэмшүүлэхээр төлөвлөсөн.