• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж байна
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, энэ удаагийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:
  • Төвхөн хийд, Шанхын баруун хүрээ хийдийг орон нутгийн өмчлөлд бүртгэх тухай
  • Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай
  • “Өв эко мийт” ОНӨХХК-ийн тайлантай холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай
  • Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/107 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын шийдвэр гаргах, үр дүнг тооцох, мэдээлэх журам”-ыг шинэчлэн батлах тухай
  • Орон нутгийн өмчит “Онги-Ус суваг”, “Хархорин-Ус суваг” ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай
  • Малын тоо толгойн албан татварын жишиг тогтоох тухай
  • Үнэлгээний хорооны гишүүний талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал
  • Аймгийн ИТХ-аас баталсан 2024 онд хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай
  • Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай
  • Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
  • Орон нутгийн өмчит зарим компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Хөрөнгө шийдвэрлэх тухай (“Хархорин-Ус суваг” ОНӨХХК-ийн тайлантай холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт)
  • Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, үр дүнгийн тайлангийн тухай
  • Баянтээг ХК-ийн тайлантай холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

2024-04-30 16:00:14