СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж явуулах үүрэг бүхий сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн зааварчилгаа өгөх сургалтыг өнөөдөр /2024.05.14/ зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгальмаа, Мэдээлэл судалгаа сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Г.Пүрэвсүрэн, аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд сумын сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлэл өгч, арга зүйгээр хангаж байна. Сумын сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, нам эвсэл нэр дэвшигчийн сурталчилгаа, санал авах ажиллагааны бэлтгэл, сонгогчдын санал авах ажиллагаа, ажиглалт, дүн гаргах хяналтын тооллого хийх, сонгуулийн дүн мэдээ судалгаа, тайлан гаргах, хариуцлагын чиглэлээр мэдээлэл өгч байна.
Тус сургалтад аймаг, сумын сонгуулийн хорооны нийт 45 албан хаагч хамрагдаж байна.
2024-05-14 18:03:11