• Албан ёсны цахим хуудас
2018 оны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 2 дугаар улирлын мэдээ

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2018 ОНЫ

 2 ДУГААР УЛИРЛЫН  МЭДЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2018.07.05                                                                                                                                      Арвайхээр хот 

        Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба  мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг  мөрдлөг  болгон  иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зарчим баримтлан ажиллаж байна.

            “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2018 оны 2 дугаар улиралд нийт 22 иргэн хандсаныг холбогдох байгууллагад уламжилж иргэдийн санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээд байна.

            Мөн иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн Засаг даргын  дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 дугаарын утсаар болон биечлэн авч  шийдвэрлэж байна. Тус төвд тайлангийн хугацаанд  нийт 784 өргөдөл, гомдол, санал ирснээс 776 буюу 98.9 хувь нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдэж, 8 буюу 1.02 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Ирсэн өргөдөл, гомдол, саналын  209 нь мэдээлэл, тодруулга, 511 гомдол, 64 санал байна. 

            Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 25 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх талаар 29 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх тал дээр анхаарч ажиллалаа.  

            2018 оны 2 дугаар улирлын байдлаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс,  албадууд,  төрийн чиг үүрэг бүхий байгууллага, ажилтанд нийт  12955 өргөдөл, гомдол, санал  ирүүлсний өргөдөл 11974 буюу 92.4 хувь, гомдол 784 буюу 6.1 хувь, санал 197 буюу 1.5 хувийг тус тус эзэлж байна.         Ирүүлсэн хэлбэрийн хувьд авч үзвэл бичгээр 11235 буюу 86.7 хувь, утсаар хандсан 1027 буюу 7.9 хувь байна. Аймгийн хэмжээнд нийт 12955 өргөдөл, гомдол, санал ирсэний 589 буюу 4.5 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 12366 буюу 95.4 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдлээ.

            Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгын хувьд авч үзэхэд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, байгууллагын үйлчилгээ, үйл ажилллагаатай холбоотой 10349 буюу 79.8 хувь, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, 1417 буюу 10.9 хувь, материал, мөнгөн тусламж хүссэн 556 буюу 4.3 хувийг тус тус эзэлж байна.

            Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2018 оны 2 дугаар улирлын байдлаар нэгтгэн гаргаж, хавсралтаар хүргүүллээ.

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

д/д

Байгууллагын нэр

Нийт өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэлт

Хугацаа болоогүй

Шийдвэрлэлт

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтэрсэн

/Хувь/

1

Аймгийн ЗДТГазар

171

153

19

0

18

89.5%

2

Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв

784

776

784

0

8

99.0%

3

Aгентлагын дүн

576

472

13

21

104

81.9%

4

Сумдын дүн

11424

10965

1570

2

459

96.0%

Дүн

12955

12366

2386

23

589

91.6%

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/

д/д

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт

Үүнээс:

Бичгээр

Засгийн газрын 11-11 төв

Аймгийн МШУТөв, 7032-1111

Цахимаар

Утсаар

Биечлэн

Бусад

1

Аймгийн ЗДТГазар

171

149

22

-

-

-

-

-

2

Aгентлагын дүн

576

447

2

69

-

24

31

3

3

Сумдын дүн

11424

10630

1

8

3

231

541

10

4

МШУТөв

784

9

2

-

-

772

1

-

 

Дүн

12955

11235

27

77

3

1027

573

13

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /ХУВИАР/

Аймгийн нэр

/тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

Өвөрхангай аймаг

 

Нийт өргөдөл, гомдол, санал 12955 ирсэн байна.

Хүсэлт

11974

92.4%

Гомдол

784

6.0%

Санал

197

1.5%

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, нийгмийн даатгалт, байгууллагын үйлчилгээ үйл ажилллагаатай холбоотой асуудлууд

10349

79.8%

Шилжилт хөдөлгөөн

1417

10.9%

Материал, мөнгөн тусламж хүссэн

556

4.2%

Ажилд орох, чөлөөлүүлэх

287

2.2%

Тэтгэвэр тогтоолгох, халамжтай холбоотой

253

1.9

Сургууль, курст суралцах

53

0.4%

Гэр, орон сууц хүссэн

40

0.3%

  • Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 784 иргэн хандаж, цаг үеийн шинжтэй мэдээллийг 209  иргэнд өгсөн байна.
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 63 дугаар тогтоолоор Арвайхээр суманд Зүлэгтийн 12, Онгийн 13 дугаар баг шинээр байгуулагдсантай холбогдуулан иргэний бичиг баримтын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний асуудал их байна.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2018-08-28 14:53:37