ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2018 ОНЫ
3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2018.10.02 Арвайхээр хот
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг мөрдлөг болгон иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зарчим баримтлан ажиллаж байна.
Хархорин, Есөнзүйл, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын Засаг даргын Тамгын газар болон төсөвт байгууллагуудын өргөдөл, гомдлыг хүлээн авч, гийдвэрлэж байгаа байдалд хяналт шинжилгээ хийж, арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2018 оны 3 дугаар улиралд нийт 52 иргэн хандсаны холбогдох байгууллагад уламжилж иргэдийн санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээд байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 дугаарын утсаар болон биечлэн авч шийдвэрлэж байна. Тус төвд тайлангийн хугацаанд нийт 1085 өргөдөл, гомдол, санал ирснээс 1074 буюу 98.9 хувь нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдэж, 11 буюу 1.01 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Ирсэн өргөдөл, гомдол, саналын 292 нь мэдээлэл, тодруулга, 676 гомдол, 117 санал байна.
Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 34 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх талаар 38 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллалаа.
2018 оны 3 дугаар улирлын байдлаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, албадууд, төсөвт байгууллага, ажилтанд нийт 14989 өргөдөл, гомдол, санал ирүүлсэн байна. Үүнээс өргөдөл 13860 буюу 92.4 хувь, гомдол 895 буюу 6.0 хувь, санал 234 буюу 1.6 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 14989 өргөдөл, гомдол, санал ирсэний 440 буюу 2.9 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 14549 буюу 97.0 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна.
Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгын хувьд авч үзэхэд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, байгууллагын үйлчилгээ, үйл ажилллагаатай холбоотой 11518 буюу 76.8 хувь, материал, мөнгөн тусламж хүссэн 1305 буюу 8.7 хувь, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, 931 буюу 6.2 хувь, хувийг тус тус эзэлж байна.
Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2018 оны 3 дугаар улирлын байдлаар нэгтгэн гаргаж, хавсралтаар хүргүүллээ.
ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ
д/д |
Байгууллагын нэр |
Нийт өргөдөл, гомдлын тоо |
Шийдвэрлэлт |
Хугацаа болоогүй |
Шийдвэрлэлт /Хувь/ |
||
Шийдвэрлэж хариу өгсөн |
Бусад байгууллагад шилжүүлсэн |
Хугацаа хэтэрсэн |
|||||
1 |
Аймгийн ЗДТГазар |
277 |
243 |
35 |
- |
34 |
87.7% |
2 |
Агентлагууд |
379 |
357 |
13 |
1 |
22 |
94.2% |
3 |
Сумд |
13248 |
12472 |
1396 |
- |
373 |
94.1% |
4 |
Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /70321111/ |
1085 |
1074 |
1085 |
- |
11 |
99.0% |
Дүн |
14989 |
14549 |
2529 |
1 |
440 |
93.8% |
ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/
д/д |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт |
Үүнээс: |
||||||
Бичгээр |
Засгийн газрын 11-11 төвд ирсэн |
Аймгийн МШУТөв, 7032-1111 |
Цахимаар |
Утсаар |
Биечлэн |
Бусад |
|||
1 |
Аймгийн ЗДТГазар |
277 |
225 |
52 |
- |
- |
- |
- |
- |
2 |
Агентлагууд |
379 |
335 |
3 |
29 |
- |
12 |
- |
- |
3 |
Сумд |
13248 |
11970 |
- |
273 |
3 |
164 |
578 |
260 |
4 |
Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /70321111/ |
1085 |
23 |
- |
- |
- |
1061 |
1 |
- |
Дүн |
14989 |
12553 |
55 |
302 |
3 |
1237 |
579 |
260 |
|
Хувь |
100% |
83.7% |
0.4% |
2.0% |
0.0% |
8.3% |
3.9% |
1.7% |
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /ХУВИАР/
Аймгийн нэр |
/тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/ |
|||
Өвөрхангай аймаг |
Нийт өргөдөл, гомдол, санал 14989 ирсэн байна. |
хүсэлт |
13860 |
|
гомдол |
895 |
|
||
санал |
234 |
|
||
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, нийгмийн даатгалт, байгууллагын үйлчилгээ үйл ажилллагаатай холбоотой асуудлууд |
11518 |
|
||
Материал, мөнгөн тусламж хүссэн |
1305 |
|
||
Шилжилт хөдөлгөөн |
931 |
|
||
Ажилд орох, чөлөөлүүлэх |
611 |
|
||
Тэтгэвэр тогтоолгох, халамжтай холбоотой |
469 |
|
||
Сургууль, курст суралцах |
89 |
|
||
Гэр, орон сууц хүссэн |
66 |
|
||
|
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР