• Албан ёсны цахим хуудас
2018 оны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 4 дүгээр улирлын мэдээ

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

2018.12.28                                                                                                                                                                  Арвайхээр хот

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг мөрдлөг болгон иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зарчим баримтлан ажиллаж байна.

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2018 оны 4 дүгээр улиралд нийт 48 иргэн хандсанаас санал-22, гомдол-22, талархал-4 тус тус ирсан байна. Ирсэн гомдлуудыг холбогдох байгууллагад уламжилж хуулийн хугацаанд шийдвэрлээд байна.

Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 дугаарын утсанд нийт 1473 өргөдөл, гомдол, санал ирснээс 1471 буюу 98.8 хувь нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдсэн байна. Ирсэн өргөдөл, гомдол, саналын 313 нь мэдээлэл, тодруулга, 989 гомдол, 171 санал байна.

Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 47 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх талаар 47 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллалаа.

2018 онд Хархорин, Есөнзүйл, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын Засаг даргын Тамгын газар болон төсөвт байгууллагууд, мөн аймгийн Засаг даргын дэргэдэх 21 агентлагын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтнуудад сургалт хийж, арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.

2018 оны жилийн эцсийн байдлаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, албадууд, төсөвт байгууллага, ажилтанд нийт 22627 өргөдөл, гомдол, санал ирүүлсэн байна. Үүнээс өргөдөл 20225 буюу 89.4 хувь, гомдол 1883 буюу 8.3 хувь, санал 519 буюу 2.3 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд нийт 22627 өргөдөл, гомдол, санал ирсэний 378 буюу 1.7 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 22249 буюу 98.3 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна.

Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгын хувьд авч үзэхэд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, байгууллагын үйлчилгээ, үйл ажилллагаатай холбоотой 18883 буюу 83.4 хувь, материал, мөнгөн тусламж хүссэн 1448 буюу 6.4 хувь, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, 533 буюу 2.4 хувийг тус тус эзэлж байна.

Иргэдээс төрийн захиргааны байгууллага , албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргаж, хавсралтаар хүргүүллээ.

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2019-04-10 15:48:27