• Албан ёсны цахим хуудас
2019 оны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын мэдээ

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2019 ОНЫ

 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН  МЭДЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба  мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг  мөрдлөг  болгон  иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зарчим баримтлан ажиллаж байна.

            “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2019 оны 1 дүгээр улиралд 4 иргэн хандаж санал, хүсэлт ирүүлсэн байна.

            Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 дугаарын утсанд нийт 301 өргөдөл, гомдол, санал ирснээс 298 буюу 99.0 хувь нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдол, саналаас гомдол-215,  мэдээлэл, тодруулга-45, санал-41 тус тус эзэлж байна. 

            Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 11 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэсэн талаарх 11 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллалаа.  

            2019 оны 1 дүгээр улирлын байдлаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс,  албадууд,  төсөвт байгууллага, ажилтанд нийт  3501 өргөдөл, гомдол, санал  ирүүлсэн байна. Үүнээс өргөдөл 2953 буюу 84.3 хувь, гомдол 322 буюу 9.2 хувь, санал 226 буюу 6.5 хувийг тус тус эзэлж байна.

            Аймгийн хэмжээнд нийт 3501 өргөдөл, гомдол, санал ирсэний 272 буюу 7.8 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 3229 буюу 92.2 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна.

            Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгын хувьд авч үзэхэд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, байгууллагын үйлчилгээ, үйл ажилллагаатай холбоотой 2773 буюу 79.2 хувь, ажилд орох чөлөөлүүлэх 316 буюу 9.0 хувь, материал, мөнгөн тусламж хүссэн 225 буюу 6.4 хувийг тус тус эзэлж байна.

            Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нэгтгэн гаргаж, хавсралтаар хүргүүллээ.

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

д/д

Байгууллагын нэр

Нийт өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэлт

Хугацаа болоогүй

Шийдвэрлэлт

/Хувь/

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтэрсэн

1.

Аймгийн ЗДТГазар

90

68

45

-

22

75.5%

2.

Агентлагууд

327

275

-

-

52

84.0%

3.

Сумд

2783

2588

195

1

195

92.9%

4.

Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/

301

298

301

2

3

99.0%

Дүн

3501

3229

541

3

272

92.2%

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/

д/д

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт

Үүнээс:

Бичгээр

Засгийн газрын 11-11 төвд ирсэн

Аймгийн ТҮНТөв,          7032-1111

Цахимаар

Утсаар

Биечлэн

Бусад

1.

Аймгийн ЗДТГазар

90

86

4

-

-

-

-

-

2.

Агентлагууд

327

309

-

12

1

5

-

-

3.

Сумд

2783

2499

-

84

1

17

182

-

4.

Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/

301

11

-

-

-

290

-

-

Дүн

3501

2905

4

96

2

312

182

-

Хувь

100

83.0

0.1

2.7

0.1

8.9

5.2

0

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /ХУВИАР/

Аймгийн нэр

/тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

Өвөрхангай аймаг

 

Нийт өргөдөл, гомдол, санал 3501 ирсэн байна.

хүсэлт

 

гомдол

 

санал

 

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, газар өмчлөх, эзэмших хүсэлт, иргэний бичиг баримтын зөрчил арилгуулах, нийгмийн даатгалт, байгууллагын үйлчилгээ үйл ажилллагаатай холбоотой асуудлууд

 

Ажилд орох, чөлөөлүүлэх

 

Материал, мөнгөн тусламж хүссэн

 

Тэтгэвэр тогтоолгох

 

Шилжилт хөдөлгөөн

 

Гэр, орон сууц хүссэн

 

Сургууль, курст суралцах

 

  • “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 4 иргэн хандаж санал, хүсэлт ирүүлсэн байна.
  • Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсанд 301 иргэн хандсанаас 298 иргэний гомдлыг шийдвэрлэж, цаг үеийн шинжтэй мэдээллийг 41 иргэнд өгч, 45 санал ирсэн байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2019-04-10 15:49:04