ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2019 ОНЫ
ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА
2019.07.01 Арвайхээр
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг хэрэргжүүлэн сум, хэлтэс, агентлагуудад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:
- Аймгийн төрийн захиргааны байгууллагуудаар;
- Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 7032-1111 дугаарын нээлттэй утсаар;
- www.Uvurkhangai.mn болон сум, агентлагуудын цахим хуудсаар;
- Агентлаг, сумдын ЗДТГ-ын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр;
- Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.
Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагад 2019 оны хагас жилийн байдлаар иргэдээс нийт 10631 өргөдөл, гомдол, санал ирүүлсэн байна. Үүнээс өргөдөл 9256 буюу 87.1 хувь, гомдол 799 буюу 7.5 хувь, санал 576 буюу 5.4 хувийг тус тус эзэлж байна.
Аймгийн хэмжээнд нийт 10631 өргөдөл, гомдол, санал ирсэний 432 буюу 4.1 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, бусад байгууллагад шилжүүлсэн 1004 буюу 9.4 хувь, хуулинд заасан хугацаанд 10199 буюу 95.9 хувь нь шийдвэрлэгдсэн байна.
Нийт ирүүлсэн өргөдлийг хэлбэрээр нь авч үзвэл бичгээр 8173 буюу 86.3 хувь, утсаар 1077 буюу 10.1 хувь, биечлэн ирүүлсэн 374 буюу 3.5 хувь байна.
Нийт ирүүлсэн өргөдөл, гомдол, саналыг агуулгаар нь авч үзвэл нийгмийн халамжийн 2678 буюу 25.2 хувь, нийгмийн даатгалын 1081 буюу 10.2 хувь, иргэний бүртгэл, мэдээллийн 971 буюу 9.1 хувь, газар эзэмших, өмчлөхтөй холбоотой 868 буюу 8.2 хувийг тус тус эзэлж байна.
2019 оны хагас жилийн байдлаар аймгийн Засаг даргад хандаж мөнгөн тусламж хүсч өргөдөл ирүүлсэн 37 иргэнд 7755000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоод байна.
Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 70321111 дугаарын утсаар хүлээн авч нийт 811 өргөдөл, гомдол, санал ирснээс 804 буюу 99.0 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдол, саналаас 454-гомдол, 241-мэдээлэл, тодруулга, саналыг тус тус эзэлж байна.
Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 24 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэсэн талаарх 24 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж ажиллалаа.
“Хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Арвайхээр сумдад зохион байгуулж нийт 1000 гаруй иргэнд хуулийн байгууллагууд бүх төрлийн хуулийн үйлчилгээг газар дээр нь хүргэж ажилласнаас архивын лавлагаа хуулбар хүссэн 134, Шүүх, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөл, Прокурор, Цагдаагийн байгууллагын ажлын чиглэлээр 400 гаруй иргэний хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтан мөн боловсролын байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад “Иргэдээс төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мэдээ тайлан гаргах арга зүй” сэдвээр 3 удаагийн сургалтад 120 гаруй албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын дүнг хэлэлцээд тайлан, мэдээ ирүүлээгүй, хугацаа хоцроосон тохиодолд тухайн байгууллагын дарга болон өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох, үнэн зөв бодитой гаргах талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 2019 оны 4 дүгээр тэмдэглэлээр агентлаг, сумдын удирдлагуудад үүрэг өгч ажиллалаа.
Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2019 оны хагас жилийн байдлаар нэгтгэн гаргаж хүргүүллээ.
ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ
д/д |
Байгууллагын нэр |
Нийт өргөдөл, гомдлын тоо |
Шийдвэрлэлт |
Хугацаа болоогүй |
Шийдвэрлэлт /Хувь/ |
||
Шийдвэрлэж хариу өгсөн |
Бусад байгууллагад шилжүүлсэн |
Хугацаа хэтэрсэн |
|||||
1. |
Аймгийн ЗДТГазар |
162 |
141 |
70 |
- |
21 |
87.0 % |
2. |
Агентлагууд |
911 |
807 |
2 |
19 |
104 |
88.5 % |
3. |
Сумд |
8747 |
8447 |
691 |
- |
300 |
96.5 % |
4. |
Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/ |
811 |
804 |
241 |
7 |
7 |
99.1 % |
Дүн |
10631 |
10199 |
1004 |
26 |
432 |
95.9 % |
ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/
д/д |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт |
Үүнээс: |
||||
Бичгээр |
Цахимаар |
Утсаар |
Биечлэн |
Бусад |
|||
1. |
Аймгийн ЗДТГазар |
162 |
162 |
- |
- |
- |
- |
2. |
Агентлагууд |
911 |
842 |
3 |
59 |
7 |
- |
3. |
Сумд |
8747 |
8153 |
1 |
231 |
359 |
3 |
4. |
Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/ |
811 |
16 |
- |
787 |
8 |
- |
Дүн |
10631 |
9173 |
4 |
1077 |
374 |
3 |
|
Хувь |
100% |
86.2% |
0.03% |
10.1% |
0.07% |
0.03% |
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /ХУВИАР/
Аймгийн нэр |
/тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/ |
|||
Өвөрхангай аймаг |
Нийт өргөдөл, гомдол, санал 10631 ирсэн байна. |
|
||
|
||||
|
||||
Нийгмийн халамжийн үйлчилгээ |
|
|||
Нийгмийн даатгалын үйлчилгээ |
|
|||
Иргэний бүртгэл, мэдээлэл |
|
|||
Газар эзэмших, өмчлөхтөй холбоотой |
|
|||
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой |
|
|||
|
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР