• Албан ёсны цахим хуудас
2019 оны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 3 дугаар улирлын мэдээ

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2019 ОНЫ

 3 ДУГААР УЛИРЛЫН  МЭДЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

2019.10.01                                                                                                                                                                                      Арвайхээр 

        Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба  мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны 44 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам”-ыг хэрэгжүүлэн сум, хэлтэс, агентлагууыг арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:

  • Аймгийн төрийн захиргааны байгууллагууд;
  • Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 7032-1111 дугаарын нээлттэй утсаар;
  •  www.Uvurkhangai.mn болон сум, агентлагуудын цахим хуудсаар;
  • Агентлаг, сумдын ЗДТГ-ын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр;
  • Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр  тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон  Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагад 2019 оны 3 дугаар улирлын байдлаар иргэдээс нийт  15004 өргөдөл, гомдол, санал ирүүлсэн байна. Үүнээс өргөдөл 13537 буюу 90.2 хувь, гомдол 1009 буюу 6.7 хувь, санал 458 буюу 3.0 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд нийт 15004 өргөдөл, гомдол, санал ирсэний 388 буюу 2.5 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, бусад байгууллагад шилжүүлсэн 2167 буюу 14.4 хувь, хуулинд заасан хугацаанд 14616 буюу 97.4 хувь нь шийдвэрлэгдсэн байна.

    Нийт ирүүлсэн өргөдлийг хэлбэрээр нь авч үзвэл бичгээр 12944 буюу 86.2 хувь,  утсаар 1565 буюу 10.4 хувь, биечлэн ирүүлсэн 490 буюу 3.2 хувь байна.

   Нийт ирүүлсэн өргөдөл, гомдол, саналыг агуулгаар нь авч үзвэл нийгмийн халамж 3781 буюу 25.2 хувь, иргэний бүртгэл, мэдээлэл 1279 буюу 9.1 хувь, газар эзэмших, өмчлөх, шилжүүлэхтэй холбоотой 1117 буюу 8.2 хувийг тус тус эзэлж байна.

    2019 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Засаг даргад хандаж мөнгөн тусламж хүсч өргөдөл ирүүлсэн 46 иргэнд 9645000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоод байна.

     Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 70321111 дугаарын утсаар хүлээн авч нийт 1152 өргөдөл, гомдол, санал ирснээс 1142 буюу 99.1 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдол, саналаас давхардсан тоогоор 679-гомдол, 261-мэдээлэл, тодруулга, саналыг тус тус эзэлж байна.   

    Долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албадын дарга нарын “Шуурхай хуралдаан”-ыг 26 удаа зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, 7032-1111 утсанд иргэдийн ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэсэн талаарх 26 удаагийн мэдээллийг сонсч, шийдвэрлэлт, хариу өгсөн байдалд дүгнэлт хийж ажиллалаа. 

Аймгийн төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Хужирт суманд зохион байгуулж аймгийн ЗДТГазар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хархорин сум дахь Сум дундын шүүх, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, өмгөөлөл, нотариат гэсэн нийт 14 байгууллагын 35 албан хаагч оролцож давхардсан тоогоор нийт 2000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж тэдний өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч ажилаллаа.

Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” дээр Засаг даргын дэргэдэх агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг хуваарийн дагуу зохион байгуулж байна. Одоогоор Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс Онги таац голын сав газрын захиргаа, аймгийн Шүүх, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг 6 байгууллага зохион байгуулж нийт 540 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага, бршурыг тарааж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлээд байна.  

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2 дугаар улирлын дүнг хэлэлцээд Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг танилцуулгын хамт ирүүлж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, шийдвэрлэлтийг байгууллага болон иргэдэд ил тод мэдээлэх талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 2019 оны 6 дугаар тэмдэглэлээр агентлаг, сумдын удирдлагуудад үүрэг өгч ажиллалаа.

            Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нэгтгэн гаргаж хүргүүллээ.

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

д/д

Байгууллагын нэр

Нийт өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэлт

Хугацаа болоогүй

Шийдвэрлэлт

/Хувь/

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтэрсэн

1.

Аймгийн ЗДТГазар

211

188

86

-

23

89.1 %

2.

Агентлагууд

1275

1210

2

21

65

94.9 %

3.

Сумд

12366

12073

927

2

293

97.6 %

4.

Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/

1152

1145

1152

3

7

99.3 %

Дүн

15004

14616

2167

26

388

97.4 %

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/

д/д

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт

Үүнээс:

Бичгээр

Цахимаар

Утсаар

Биечлэн

Бусад

1.

Аймгийн ЗДТГазар

211

211

-

-

-

-

2.

Агентлагууд

1275

1191

0

82

2

-

3.

Сумд

12366

11523

1

362

476

4

4.

Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /70321111/

1152

19

-

1121

12

-

Дүн

15004

12944

1

1565

490

4

Хувь

100%

86.2%

0.006%

10.4%

3.2%

0.02%

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /ХУВИАР/

Аймгийн нэр

/тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

Өвөрхангай аймаг

 

Нийт өргөдөл, гомдол, санал 15004 ирсэн байна.

хүсэлт

13537

90.2%

гомдол

1009

6.7%

санал

458

3.0%

Нийгмийн халамжийн үйлчилгээ

3781

25.2%

Иргэний бүртгэл, мэдээлэл

1279

9.1

Газар эзэмших, өмчлөх, шилжүүлэхтэй холбоотой

1117

8.2%

Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой

747

5.4%

  • “Аймгийн төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Хужирт суманд зохион байгуулж 14 байгууллага оролцож давхардсан тоогоор нийт 2000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж тэдний өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч ажилаллаа.
  • “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д хандсан 12 иргэний гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилалаа.
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 70321111 дугаарын утсаар хүлээн авч нийт 1152 өргөдөл, гомдол, санал ирснээс 1142 буюу 99.1 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдол, саналаас 679-гомдол,  261-мэдээлэл, тодруулга, саналыг тус тус эзэлж байна. 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2019-10-10 10:54:12