• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн гэрээ байгууллаа.

02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, бүх сумдын Засаг нар нартай 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ байгуулав. Төсвийн ерөнхийлөн захирагчтай нийт 26 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тухайн онд хийгдэх гол ажлуудыг бүтээгдэхүүн, санхүүжилтийн хамт тусган хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, аймгаас “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил” Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн удирдах албан тушаалтнуудын манлайллыг дээшлүүлэх жил” болгон тус тус зарлаж, тэдгээр холбогдох тухайн жилийн онцлогуудтай холбогдуулан тусгай захиалгат бүтээгдэхүүнүүд багтсан байна.

 

2012-02-09 17:54:35