Иргэний шинэчилсэн бүртгэл өдгөө дуусах шатандаа орж байна. Энэ сарын эхээр манай аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 08-ны өдрөөс эхлэн тараагдаж эхлээд байна.
Уг нь 10 сарын 1-ээс тараагдаж эхлэх байсан иргэний үнэмлэх хэвлэж буй байгууллагаас шалтгаалан хойшлогдсон байна. Дээрх иргэний үнэмлэхийг тараагдах эхэлсэнтэй холбогдож багагүй зарчил, дутагдал гарч байгаа хэдий ч түгээлт хурдтай явагдаж байна.
Тухайлбал шилжилт хөдөлгөөн хийгдсэн ч хуучин хаяг дээр хэвлэгдсэн, нэр ус, хаяг зөрсөн, иргэний үнэмлэхийг гээж үрэгдүүлэх тохиолдолд дахин төвд захиалж авах, өөрийн зургаа голж шилэх зэрэг алдаа дутагдал гарсаар байна.
Арвайхээр суманд нийт 17352 ширхэг иргэний цахим үнэмлэх, 17000 ширхэг ХААТР ирсэн байна. Цахим үнэмлэхийг багийн Засаг дарга, зохион байгуулагч, хурлын дарга, тэргүүлэгч нараар дамжуулан олгож байна.
Иргэд нь харъяа багийн төв дээрээс хуучин үнэмлэхээ авч ирэн, гэр бүлийнхээ гишүүдийн үнэмлэхийг цуг авч болох бөгөөд зарим үед оочер дугаар ихээр үүсч байна. Дээрх цахим үнэмлэхээр 11 сарын 1-ээс эхлэн төрийн болон бизнес, банк зэрэг байгууллагууд албан ёсоор үйлчилгээ хүртэх бөгөөд орон нутгийн сонгууль ойртсонтой холбогдуулан цахим үнэмлэхийг түгээх асуудлыг шуурхайлж байна.