Захиргааны ерөнхий хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан хуулийн төслийн хэлэлцүүлэг улс орон даяар явагдаж байгаа. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбооноос хуулийн төсөлд санал авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, ЗДТГ, Иргэний бүртгэл мэдээллийн алба, иргэний байгууллагуудын төлөөлөл оролцож, аймгийн Шүүхийн шүүгч Г.Адъяатогтох, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугар нар хуулийн төслийн талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
“Захиргааны ерөнхий хууль” нь төрийн захиргааны байгууллагаас шийдвэр гаргах, төлөвлөх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, захиргааны актыг батлах, бүртгэх, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлт, гүйцэтгэл, уг ажиллагаанд гомдол гаргах буюу захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдээс хяналт тавих зэрэг харилцааг зохицуулсан хууль юм.