Өвөрхангай аймгийн төсөвт улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсoноор 2013 оны эхний 03 сард 20813.9 сая төгрөгийн орлого орохоос 19828.0 сая төгрөгийн орлого орж,төлөвлөгөөний биелэлт 95.2 хувьтай байна.
Үүнээс аймаг өөрийн орлогоороо1342.7 сая төгрөг бүрдүүлэхээс 1218.6 сая төгрөгийн орлогыг оруулжээ. Аймгийн төсвийн орлогын93.8 хувийг тусламжийн орлогоор, 5.4 хувийг орлогын албан татвараар, 0.3 хувийг өмчийн татвараар, 0.4 хувийг бусад албан татвараар, 0.1хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
Зарлагын хувьд орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 13118.1 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулжээ. Нийт зарлагын 48.8 хувийг цалин хөлс, 4.4 хувийг НДШ, 0.9 хувийг ЭМД, 25.0 хувийг бараа үйлчилгээний бусад зардал, 20.1 хувийг татаас ба шилжүүлэг, 0.8 хувийг хөрөнгийн зардал тус тус эзэлж байна.