Соёл, спорт, аялал жуулалчлын яамнаас орон нутгийн Хөгжимт драмын театрын гэрэлтүүлэг, техникийн шинэчлэх зорилт тавьж, эхний ээлжинд Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ХДТ-ын гэрэлтүүлгийг шинэлчилж байна. Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын гэрэлтүүлгийн шинэчлэлд улсын төсвөөс 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, угсралтын ажлыг Улаанбаатар хотын мэргэжлийн компаниас эхлүүллээ. Уг ажил хийгдэж дууссанаар аймгийн театр хамгийн орчин үеийн LED гэрэлтүүлгээр уран бүтээлийн арга хэмжээнд чимэг нэмэх юм. Театрын барилга 1985 онд ашиглалтанд орсноос хойш гэрэлтүүлгийн шинэчлэл, засвар хийгдэлгүй өнөөг хүрчээ.