• Албан ёсны цахим хуудас
"ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ" аян ирэх долоо хоногт эхэлнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E-Mongolia” академи, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 2022 оны 05 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд “Цахим Өвөрхангай” аяныг зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийг орон нутагт сурталчлан таниулах, энэхүү үйлчилгээг хэрхэн авах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна. Мөн иргэдэд болон төрийн албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторуудад мэдээллийн технологи ашиглах ур чадварын сургалтуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэх юм. Түүнчлэн Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг нэг болон олон шатлалт үйлчилгээг “E-Mongolia” цахим системд нэвтрүүлнэ.

 

2022-05-05 13:29:52