Малчин, мал бүхий иргэдийн хувьд өмнөх жилийн мал тооллогын А дансанд тоологдсон тоонд үндэслэн тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэмжээний дагуу тооцон ногдуулсан албан татварыг тэнцүү хувааж урьдчилан үүсгэсэн нэхэмлэхийн кодоор тухайн жилийн 7 дугаар сарын сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө. Малын тоо толгойн албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ. Иргэн та Ebarimt аппликейшн ашиглан Малын тоо толгойн албан татварын тайлангаа илгээгээрэй.