• Албан ёсны цахим хуудас
Хөдөөгийн багуудын лавлагаа, тодорхойлолт олгох ажиллагааг цахим системд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор “E-Mongolia” системийг Өвөрхангай аймагт нэвтрүүлж, 14 байгууллагын 67 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Одоогоор нийт 184 хүн цахимаар үйлчилгээ авах хүсэлт ирүүлснээс Арвайхээр суманд оршин суугаа хаягийн тодорхойлолтыг багийн Засаг даргаас авах хүсэлт дийлэнх хувийг эзэлж байна. Иргэд ямар үйлчилгээг цахимаар авах боломжтойг төдийлөн сайн мэдэхгүй байгаа учраас байгууллага бүр “E-Mongolia” системд нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилж, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг аймгийн Засаг даргаас хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Мөн Засаг даргын Зөвлөлийн хурлаар уг асуудлыг оруулж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар ярилцсан юм. Иргэд оршин суугаа хаягийн тодорхойлолт авах хүсэлтийг ихэвчлэн цахимаар ирүүлж байгаа тул хөдөөгийн багуудын лавлагаа, тодорхойлолт олгох ажиллагааг цахим системд нэвтрүүлэхээр зорьж байна.

 

2022-10-21 14:13:55