• Албан ёсны цахим хуудас
Багийн Иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж байна.
Арвайхээр сумын 13 багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, аймгийн болон сумын удирдлагууд оролцон иргэдэд аймагт хэрэгжиж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Иргэдийн зүгээс гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, цахилгааны хүчдэлийг сайжруулах, нийтийн усан сангуудад ариутгал хийж, зарим худгийг цахимжуулах, ОНХС-ийн хөрөнгийг олон жижиг ажилд биш томоохон цөөн ажилд зарцуулах талаар санал хүсэлтийг тавилаа. Иргэдийн асуулт, санал хүсэлтэд аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Ганбат нар хариулт өглөө.

 

2022-10-25 13:12:53