3000 гаруй айл өрх орон сууцанд амьдарч байна.
2012-2022 он: Аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж, ард иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон томоохон ажлуудыг энэ цаг дор өрнүүлж байна. Айл өрхүүдийг төвийн нэгдсэн халаалт бүхий тохилог сууцаар хангахын тулд аймгийн хэмжээнд 130 гаруй км инженерийн төвлөрсөн шугам сүлжээг барьж, хоногт 3000 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулав. Мөн Арвайхээр хотод зөөврийн усан хангамжийг халж, хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан гүнийн цэвэр усаар хангасан юм. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд 3200 гаруй айл өрх нийтийн болон амины орон сууцанд амьдарч байна.
2022-10-31 14:26:13