• Албан ёсны цахим хуудас
Бат-Өлзий сумын багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо.
Бат-Өлзий сумын 6 багт 7600 гаруй хүн суурьшин амьдардаг. Иргэд багийн хурлаар дамжуулан суманд шүдний эмчтэй болох, багийн эмч нар дуудлаганд хүрэлцдэггүй учраас алслагдсан багуудад багахан эмнэлэг байгуулах, хуулийн зөвлөх ажиллуулах, спорт заал барих зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой саналуудыг аймгийн удирдлагуудад хэллээ. Сумаас малчин өрхүүддээ 5.4 тонн ногоон тэжээлийн үр худалдан авч өгснөөр бүгд өвөлжөө, хаваржаандаа малын ногоон тэжээл тарьж ургуулжээ. Ирэх хавар айл өрх бүр хашаа хороондоо төмс, хүнсний ногоогоо тарьж, өрхийн хэрэгцээгээ хангах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

 

2022-11-07 11:32:45