Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн талаарх зөвлөгөө, мэдээллийг өглөө.
Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас аймаг, сумдын төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч, төрийн сангийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийг нэвтрүүлэх үндэслэл, шаардлага, ач холбогдол, хэрэгжүүлэлтийн ажлын явцын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
2022-11-28 15:47:49