• Албан ёсны цахим хуудас
Сургуулийн барилгын талаар
Улсын төсвийн 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоо 1040-өөр нэмэгдэн багш, сурагчдын ажиллаж, суралцах орчин нөхцөл сайжирлаа. Одоогоор Бат-Өлзий сумын 440 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 70 хувьтай, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өргөтгөлийн барилга 45 хувьтай, Хужирт сумын 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өргөтгөлийн барилга 40 хувьтай, Уянга сумын Жаргалант багийн 120 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өргөтгөл барилга 20 хувьтай баригдаж байна.

 

2022-12-16 10:02:22