• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр, Хужирт сумын төвийн газар доорх усны нөөцийг тогтоолоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Арвайхээр, Хужирт сумын төвийн газар доорх усны нөөцийг тогтоож, ундны усны баталгаат эх үүсвэрээр хангах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Хужирт сумын төвийн хүн амын усан хангамжийн эх үүсвэрийн нөөцийг үнэлэх судалгааны ажлыг “Карст” ХХК гүйцэтгэж, сумын төвийн хүн амын усан хангамжийн эх үүсвэрийн нөөцийг үйлдвэрлэлийн В зэргээр 18.0 л/с буюу 1555.2 м3 хоногоор тогтоогдсон байна. Арвайхээр сумын төвийн газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг 2023 онд хийлгэхээр БОАЖЯ, Усны газарт санал хүргүүллээ.

 

2023-01-11 09:38:30