АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн, үйлчилгээний чанар тодорхой түвшнээр сайжирсан, эвент арга хэмжээ нэмэгдсэн, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан хэмээн үзэж байгаа юм. Аймгийн хэмжээнд 29 жуулчны бааз, 8 амралтын газар, 14 зочид буудал, 26 зоогийн газар тус тус үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд түр болон байнгын 800 ажлын байрыг хадгалж байна. Өнөөдөр аймгийн ИТХ-аар хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн бөгөөд 70.6 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн хэмээн дүгнэв. Мөн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд сумдын удирдлагууд, аялал жуулчлалын холбооноос санал авч боловсруулахыг холбогдох албанд үүрэг болголоо.
2023-03-28 18:04:51