• Албан ёсны цахим хуудас
АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВ ЗАРЛАГДЛАА

Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ням гарагт зохион байгуулагдана.

Нөхөн сонгуулийг зохион байгуулах аймаг, сумын сонгуулийн хороод байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Нөхөн сонгуулиар Арвайхээр сумын 8 дугаар багийн 34 дүгээр тойрогт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг, Хархорин сумын Жалбаа багийн 6 дугаар тойрогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг тус тус сонгох юм.

Нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвсэл нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөр, хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбарт хүсэлтээ хүргүүлнэ.

Мөн нам, эвсэл нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд ирүүлэх бөгөөд сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сумын намын дарга гарын үсэг зурж, тамга (тэмдэг)-аар баталгаажуулсан байна.

Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарьтай энд дарж https://gec.gov.mn/blog/3471 танилцана уу.

 

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

 

 

2023-04-06 19:20:00