• Албан ёсны цахим хуудас
Сургагч багш нарыг бэлтгэн чадавхжууллаа.
Аймгийн цэргийн насны залуучуудын нийгмийн оролцоог дэмжих, бичиг үсгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хүрч ажиллах сургагч багш нарыг бэлтгэн чадавхжууллаа. Сургалтыг Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Насан туршийн боловсролын төв хамтран зохион байгуулж, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сумдын насан туршийн боловсролын нэгжийн багш, арга зүйч зэрэг 48 хүнийг хамруулав. Бэлтгэгдсэн сургагч багш нар цэргийн насны залуучууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд мэдлэг олгож, зөвлөн туслах үүрэгтэйгээр ажиллана.

 

2023-05-22 16:00:05