• Албан ёсны цахим хуудас
QR КОД УНШУУЛАН ҮЙЛЧҮҮЛЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙНХЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАЖ БОЛНО.
Дэлхийн банк, Дэлхийн зөн ОУБ-аас хэрэгжүүлж байгаа МАСАМ II төслөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд иргэд цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал, Public investment буюу төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшнийг гар утсандаа суулгаснаар жил бүрийн 4 дүгээр сарын 1-10 өдрүүдэд саналаа өгөх боломжтой бөгөөд өнгөрөгч 4 дүгээр сард Арвайхээр сумын 900 гаруй иргэн санал өгсөн байна. Тэгвэл энэ удаа иргэд өөрсдийн үйлчлүүлдэг эмнэлгийн QR кодыг гар утасныхаа камераар уншуулан тухайн эмнэлгийн мэдээлэлтэй танилцах боломжийг төслөөс бүрдүүлж байна. Иргэн та үйлчлүүлж буй эмнэлгийнхээ хаалганд хэвлэж наасан QR кодыг гар утасныхаа камераар уншуулан дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна, санал гомдлоо илгээх, үнэлгээ өгөх, сэтгэл ханамжийн судалгаа бөглөх боломжтой. “Эх нутаг - Хөгжил төв” ТББ-аас дээрх хоёр төрлийн аппликейшныг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх найман удаагийн сургалтыг 300 гаруй иргэнийг хамруулан зохион байгуулжээ.

 

2023-05-23 18:06:30