• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРЬ ГАРЛАА

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс Өвөрхангай аймагт 105 иргэн бүртгүүлсэн.

Шалтгалт энэ сарын 13-ны өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн төвийн байрны нэг давхарт 08:00 эхлэх бөгөөд шалгалт өгөх иргэд хуваарын дагуу орно.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

 

Бүртгэлээ шалгах болох энд дарна уу. https://exam.csc.gov.mn/includedPerson/017f5408-cf10-4bc5-9e73-ce67dfcc2021-41

 

 

2024-03-11 12:44:57