• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
 
Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах юм. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.
 

 

2024-04-24 18:37:07