
Бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 05 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/
цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Салбар комиссоос утсаар холбогдож, шалгалт өгөх хуваарийг мэдэгдэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн аймаг, нийслэлийн Салбар комисс зохион байгуулна.