
2025 оны гуравдугаар улирлын Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт өнөөдөр амжилттай болж, өндөрлөлөө.
Өвөрхангай аймагт шалгалт өгөхөөр 98 иргэн бүртгүүлж, 73 иргэн буюу 74.0 хувь нь шалгалтад өгөв. Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 23 иргэн, монгол хэл бичгийн чадварын шалгалтад 20 иргэн, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 19 иргэн буюу нийт шалгуулагчдын 26 хувь нь тэнцлээ.