Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналд олон нийтийн саналыг тусгах зорилгоор “Иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, ажлын хэсгийнхэн, багийн Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл нийт 147 хүн оролцлоо.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний урьдчилсан саналын дараах жагсаалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол танилцуулж, иргэдийн саналыг авлаа.
Олон нийтийн зүгээс дэмжсэн доорх 12 саналыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлахаар шийдвэрлэв.
- Эко 00 төслийг хэрэгжүүлэх
- Төрийн байгууллагуудын дулааны шугамыг тоолууржуулах
- Арвайхээр, Хархорины гэр хорооллын айл өрхийг цэвэр, дулаан, бохирын шугамтай холбох
- Нийтийн эзэмшлийн талбайд тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний зам нэмэгдүүлэх
- Хөдөлгөөн ихтэй гүүр болон зам дээр хурд хэмжих, таталт сайтай эргэдэг камер байрлуулах
- 6,7,8,9,10,11,12 дугаар багуудад худаг усан сангийн тоог нэмэгдүүлэх
- Орон сууцны гадна тохижилт, авто зогсоол, гэрэлтүүлэг, камержуулалт хийх
- Насжилт өндөртэй орон сууцыг шат дараатай засварлах
- 13-р багийн 10-н байрны гадна фасад дээвэр засварын ажлыг хийх
- Автозамыг нэмэгдүүлэх
- Зураг төсвийн зардал
- Тариалангийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зардал