Сангийн яамны хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2016 оноос эхлэн жил бүр 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/-ий 2021 оны үнэлгээ өнөөдрөөс эхэллээ. Энэ оны хувьд өмнөх жилүүдийн адил сумдын ОНХС-ийн “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн 6 бүлгийн нийт 34 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 330 сумаас гадна Төв, Увс, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон 6 аймгийн ОНХС-г туршилтын байдлаар үнэлэх гэж байгаагаараа онцлогтой байна.