УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/
Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа төрийн жинхэнэ хаагч болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.
Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг.
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд түүнийг нотлох баримт;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
- Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
- Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан /А БҮРЭН ХАНГАЛТТАЙ/
Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага.
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага өөрчлөгдсөн тул тухайн албан тушаалын тодорхойлолтын “Туршлага” хэсэгт тавигдсан шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3 дахь заалтыг баримтлан төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна. /энд дарж хуультай танилцана уу/
Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Комисс тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх өдөр, цаг, байршлыг “Цахим систем”-ээр нийтэд мэдээлнэ.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор шалгалтын хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд “Цахим систем”-ээр нийтэд мэдээлнэ.
Зургаа. Сонгон шалгаруулалтын агуулга.
Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
- Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү)
- Дүн шинжилгээ хийх чадвар;
- Асуудал шийдвэрлэх чадвар;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар;
- Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал. /Дэлгэрэнгүй зөвлөмж/
Утас:70323538
Зарлагдсан ажлын байр
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаалын нэршил | Албан тушаалын ангилал зэрэглэл | Хариуцсан асуудал | Албан тушаалын тодорхойлолт | Орон тоо | Ажлын байрны төлөв | Бүртгэлийн төлөв | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Өвөрхангай Нийгмийн даатгалын хэлтэс | Хужирт сумын нийгмийн даатгалын тасаг | Удирдах | ТЗ – 6 | Хужирт сумын нийгмийн даатгалын тасгийн дарга бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийн байцаагч | Файл үзэх | 1 |
Нээлттэй
|
БҮРТГҮҮЛЭХ |