• Албан ёсны цахим хуудас
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн удирдах албан тушаалын 1 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа.
Тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулна.
Тусгай шалгалтад бүртгүүлэх иргэд сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй зар, шалгалтын журам, бүртгүүлэх сул орон тооны албан тушаалын тодорхойлолттой танилцаж, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд, эмх цэгцтэй, зарын дагуу бүрдүүлж ирүүлэхийг анхааруулж байна.
Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, Өвөрхангай аймгийн www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.
2024-03-22 15:36:12