• Албан ёсны цахим хуудас
Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зар

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

 

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа цахимаар ирүүлэх бөгөөд Шалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

 

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
  • Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
  • Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

 

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж холбогдох зөвлөмжтэй танилцана уу/

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг бүртгэнэ. Та хавсаргасан албан тушаалын тодорхойлолттой танилцана уу.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг 

 

Баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу. 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх 

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд хуваарийн дагуу зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

 1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Багаар ажиллах чадвар;

6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 

Зургаа. Анхаарах зүйл.

 

          Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

           Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Зарлагдсан ажлын байр

1. Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

2. Уянга сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

3.Уянга сумын Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

4. Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

5. Богд сумын Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн мэргэжилтэн

6. Бүрд сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

7. Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

8. Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газар Хууль, эрх зүйн мэргэжилтэн

9. Богд сумын Засаг даргын Тамгын газар Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн

10. Уянга сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

11. Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн

асуудал хариуцсан мэргэжилтэн

12. Бүрд сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

13. Бүрд сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

14. Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

15. Баруунбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн

16. Баруунбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

17. Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар Баянтээг багийн зохион байгуулагч

18. Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн

19. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

20. Тарагт сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

21. Тарагт сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

22. Сант сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

23. Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн

24. Сант сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

25. Хужирт сумын Засаг даргын Тамгын газар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

26. Байгаль орчин, аялал жуулчлалын газар Хужирт сумын Байгаль хамгаалагч

27. Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

28. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн мэргэжилтэн

29. Байгаль орчин, аялал жуулчлалын газар Зүүнбаян-Улаан сумын Байгаль хамгаалагч

30. Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

31. Хархорин сумын Засаг даргын Тамгын газар Соёл, аялал жуучлал хариуцсан мэргэжилтэн

32. Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн мэргэжилтэн

33. Баянгол сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

34. Баянгол сумын Засаг даргын Тамгын газар Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн

35. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн мэргэжилтэн

36. Баянгол сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

37. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

38. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

39. Хужирт сумын Засаг даргын Тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн

40. Баруунбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

41. Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

42. Уянга сумын Засаг даргын Тамгын газар Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

43. Бүрд сумын Засаг даргын Тамгын газар Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн

 

2021-10-01 11:36:27