Шалгалтын зар
Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 78 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа. Тусгай шалгалтын бүртгэл 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл ажлын 10 хоног цахимаар явагдана. Шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, Өвөрхангай аймгийн www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.
2023-06-14 11:59:40