• Албан ёсны цахим хуудас
ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 56 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа. Тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, Өвөрхангай аймгийн www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.

https://hh.csc.gov.mn/view/6147ef9b-2704-458d-bc9a-24ad52be2b40

2024-02-22 18:56:12