ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 49 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа.
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09.00 цагаас 05 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.
Тусгай шалгалтад бүртгүүлэх иргэд сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй зар, шалгалтын журам, бүртгүүлэх сул орон тооны албан тушаалын тодорхойлолттой танилцаж, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд, эмх цэгцтэй, зарын дагуу бүрдүүлж ирүүлэхийг анхааруулж байна.
Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, Өвөрхангай аймгийн www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.
2024-04-24 18:17:27