ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Тусгай шалгалтад бүртгүүлэх иргэд сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй ЗАР, шалгалтын журам, албан тушаалын тодорхойлолттой танилцаж, цахимаар холбогдох БАРИМТ БИЧГИЙГ бүрэн гүйцэд, эмх цэгцтэй зарын дагуу бүрдүүлж ирүүлэхийг анхааруулж байна. БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ дутуу ирүүлсэн тохиолдолд бүртгэл цуцлахыг мэдэгдье.
Тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Шалгалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, мөн доорх холбоосоор орж авна уу.
2024-06-06 11:10:27