ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 3 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа.
Тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 10 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана.
Шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.
Тусгай шалгалтад бүртгүүлэх иргэд сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй зар, шалгалтын журам, бүртгүүлэх сул орон тооны албан тушаалын тодорхойлолттой танилцаж, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд, эмх цэгцтэй, зарын дагуу бүрдүүлж ирүүлэхийг анхааруулж байна.
Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн http://www.csc.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.
2024-10-04 17:35:12